Д.Жигжиднямаа санхүүгээ шалгуулахаас татгалзжээ


2019-03-12 13:29:06

УБТЗ хувь ний­лүүлсэн нийгэмлэгийн удирд­лагууд авлигын хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар МТЗ-ын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар хэдхэн хоногийн өмнө мэдээлж байсан. Ингэхдээ тэд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд төмөр замыг өргөж засварладаг ВПРС гэх машиныг ОХУ-аас худалдаж авахдаа оффшор компаниар дамжуулж мөнгө угаасан гэсэн бөгөөд үүнд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг буруутгаж байсан юм.

Тэгвэл МХЕГ-аас тус байгууллагад хоёр удаа шалгалт хийх гэхэд нь УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа  татгалзжээ. Өчигдөр л гэхэд МХЕГ-ынхан Зам тээврийн яаманд хандаж, УБТЗ ХНН-т шалгалт хийх хүсэлт тавьж, зөвшөөрөл авсан байна. Улмаар өчигдөр гэнэтийн шалгалт хийхээр очсон ч тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа шалгалт оруу­лахыг зөвшөөрсөн ч бай­­гуул­­лагын­хаа санхүүг шал­гуу­лах­гүй гэж татгалз­жээ.

МХЕГ-ын Хөдөлмөрийн аюул­гүй ажиллагааны хэлт­сийн дарга Г.Эрдэнэтөгс энэ тухай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг сүүлийн таван жил шал­гаа­гүй. Мөн сүүлийн хоёр жилд их хэмжээний аваар осол гар­сан. Манай үнэлгээгээр өн­дөр эрсдэлтэйд тооцогдож бай­гаа. Сүүлийн хоёр жилд УБТЗ-д 62 осол гарсан. Үүний 22-ийг нь л үйлдвэрийнх гэж бүрт­гүүл­сэн байна. Үүний цаана олон хүний амьдрал яриг­дана. Төлөвлөгөөт шал­галт явуулах гэхэд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нь хоёр удаа татгалзсан хариу өгсөн. Ингээд Зам тээв­рийн хөгжлийн яам­наас зөвшөөрөл аваад өнөө­дөр шалгалт хийж байна. Өнөө­дөр Д.Жигжиднямаа дар­га шал­галт явуулахыг зөв­шөөр­сөн ч санхүүгээ шал­гуу­лах­гүй гэж байна” хэмээсэн юм.

Дашрамд мэдээлэхэд, сүүлийн үед Д.Жигжиднямаатай холбоотой өмч хөрөнгийн асуудал олон дуулдаж байгаа. Тухайлбал, түүнийг 1.2 сая ам.долларын үнэтэй боловч зам засварын ВПРС машиныг 1.7 сая ам.доллараар худалдаж авсан. Үүнээс гадна, УБТЗ арван жилийн өмнө 16 ширхэг суудлын вагоныг 17 тэрбум төгрөгөөр худалдаж авсныг Д.Жигжиднямаа дахин  16 тэрбум төгрөгөөр за­суул­сан, ОХУ-ын актлагдсан 1000 вагоныг худалдан авч мөн­гө угаасан гэх мэт олон асууд­ал байдаг бөгөөд заримыг нь хуулийн байгууллага шалгаж байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү