Ан амьтны галзуу өвчний эрсдэлд өртсөн 39 тохиолдол бүртгэгджээ


2019-03-13 13:48:47

Хаврын улиралд галзуу өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг байна. Тиймээс Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс зэрлэг амьтан агнахгүй байхыг анхааруулж байна.

 Тухайлбал, он гарснаас хойш тус төвд 21 аймгийн 285 сум, нийслэлийн найман дүүрэгт галзуу өвчний эрсдэл үүссэн тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Завхан аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн 39 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 63 хувиар өссөн үзүүлэлт аж.

Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн 30.8 хувь нь чононд уруулсан бол эзэнтэй нохойд 20.5, үнэгэнд 17.9, эзэнгүй нохойд 17.9, мануулд 7.7, тэмээнд 2.6 хувь нь уруулсан тохиолдол бүртгэгдсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү