Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоц салхинаас болж саатсан гэв


2019-03-14 12:43:18

БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос Улаанбаатарын чиглэлд өнөөдөр 10:50 цагт нисэх байсан “МИАТ” ХК-ийн онгоц тодорхойгүй шалтгаанаар нислэгээ хойшлуужээ. Одоогийн байдлаар уг онгоцны бүх зорчигчид штамбаа даруулан А бүсэд хүлээлгийн танхимд байгаа аж. Нислэг ямар шалтгаанаар хойшлогдсон талаар “МИАТ” ХК-ийн төлөөлөгч ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин удахаар болбол зорчигчдоо “МИАТ” ХК өөрийн зардлаар нисэх буудлын амралтын өрөө, зочид буудалд байрлуулах болно гэдгээ мэдэгджээ. Бид энэ талаар ИНЕГ-аас тодруулахад “Чингис хааны зурвас нь ганцхан чиглэлийн гарцтай, хойшоо хөөрч, хойноос буудаг. Ялангуяа хавар салхи ихтэй, чиглэл нь баруун хойноосоо буюу хойноос байгаа тохиолдолд буух нислэг саатах нь бий. Яг одоо “Чингис хаан” нисэх буудлын орчимд салхи хойноосоо 6-9 м/сек байна. Тиймээс нислэгийн аюулгүй байдлыг хангаж Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг хойшлуулсан” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү