Төрсөн эгчийгээ хөнөөсөн залууст бүх насаар нь хорих ял оноожээ


2019-03-14 13:02:17

Төрсөн эгчийгээ хөнөөж, гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор гал тавьсан этгээдийг шүүх хурал 2019.03.13-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Прокуророос сэжигтэн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт  Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэгвэл шүүх хурлаас шунахайн сэдлээр хүний аминд хүрсэн залууст бүх насаар нь хорих ял оноожээ. 

Хэргийг сануулбал, Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарч, 27 настай эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрсөн жил гарч байв. Уг хэргийн шалгалтын явцад, амь хохирогч эмэгтэйн төрсөн дүү 20 настай Д.Батхуяг, түүний найз 21 настай О.Энхбаяр нар хувийн өс хонзонгийн сэдлээр хоолойг нь боож амь насыг нь хороогоод, гэмт хэргийнхээ ул мөрийг баллах зорилгоор гал тавьсан нь тогтоогдсон байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү