Манай улсад огт бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн мансууруулах бодис илэрчээ


2019-03-18 14:12:05

Манай улсад өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн мансууруулах бодис улсын хилээр оруулж ирсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ.

УМБГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэст байцаагдаж байгаа залуус хүнийг үхэлд хүргэх маш хүчтэй мансууруулах төрлийн бодисыг PC тоглоомын газарт зарж борлуулдаг байжээ. Тэд энэ бодисоо Япон улсаас хэрхэн яаж оруулж ирснийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг хийж байна.

 Түүнчлэн саатуулагдсан таван залуугийн цуснаас шинжилгээ авахад канабисийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогдсон байна. Энэ нь үхэлд хүргэх ч аюултай аж.

Тэдний хоёр нь их сургуулийн оюутнууд бол гурав нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байгаа аж.

Ер нь сүүлийн үед Монгол Улсын хилээр хар тамхи оруулж ирэхийг завдагсад их болсон. Үүний хажуугаар ямар нэгэн шинжилгээ, бичиг баримтгүй эм тариа их хэмжээгээр олруулж ирээд баригдсан тохиолдол байгаа юм. Нэг үгээр хэлбэл, олон улсын хэмжээнд хориглосон, эрсдэл бүхий бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулж ирэхийг завдагсад их байгаа талаар холбогдох албаны хүн хэлсэн. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэхэд хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 5 үйлдэл илэрсэн байдаг. Харин 2018 оны байдлаар 15 удаагийн үйлдэл илэрсэн байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү