С.Зоригийг хөнөөсөн гэх сэжигтнүүдийг шалгаж байсан Тагнуулын хоёр ажилтныг баривчилжээ


2019-03-18 15:22:06

Чингэлтэй  дүүргийн шүүхээс С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан Н.Б нарыг 14 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Учир  нь С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял аваад байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн болгохын тулд эрүүдэн шүүсэн үү гэх мэдээлэл тухайн үед зарим хэвлэлээр гарч байсан юм.

Тэгвэл энэ мэдээллийн дагуу Цагдаа, Прокурор, Тагнуулын хамтарсан ажлын хэсэг гарч улмаар энэ хэргийг шалгаж байсан Тагнуулын хоёр ажилтанг саатуулах үндэслэлтэй гэж үзжээ. Улмаар шүүхээс тэднийг 14 хоног хорих шийдвэрийг гаргасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү