Хотын захиргааны санхүүгийн баримт бичиг шатжээ


2019-03-18 18:39:10

Сүхбаатарын талбайн баруун талд байрлах Голомт банк болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хоёрын хооронд гал гарлаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шатсан хэсэгт Санхүү хэлтсийн тдаргынх нь өрөө байрладаг аж. Харин нөгөө хэсэгт нь  Голомт банкны мэдлийн модон тавилгууд хураалттай байжээ.

Галын шалтгааныг тогтоогоогүй байгаа ч Голомт банкны хэсэгт байсан агааржуулагчийн хоёр  том мотороос болж гал гарсан байх магадлалтай хэмээг таамаглаж байна. Азаар хүн түлэгдэж гэмтээгүй. Урд жигүүрийн цонхнууд  хагарчээ. Гэхдээ санхүүгийн зарим бичиг баримт шатсан гэх мэдээлэл байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү