Хойд эцэг нь 4 настай хүүгээ хэвтэрт ортол зоджээ


2019-03-19 11:05:39

Энэ сарын 11-нд Баянгол дүүрэгт хойд эцэг нь 4 настай хүүгээ хэвтэрт ортол зодсон хэрэг гарчээ. Хүүг орондоо шээлээ гэсэн шалтгаанаар зодож, хамаг биеийг нь хөх эрээн болгон зоджээ. Одоогоор хүү ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Хамгийн харамсалтай нь Харин хүүг ийм болтол зодсон хойд эцэг нь гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарчээ.

Хүүгийн ээж энэ харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан төдийгүй, хүүхдийн 108 утсанд хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгснөөр энэ хэрэг илэрчээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү