KFC-гийн хоолноос хүүхэд хордлого авчээ


2019-03-19 15:28:35

Зайсангийн "KFC" салбараар үйлчлүүлсэн иргэд олноороо хордлогонд орж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Улмаар эл салбарыг хааж, шалгалт хийж, 64 зөрчил илрүүлсэнээ мэргэжлийн хяналтын газар тайлагнасан. Тухайн үед ганц эл салбараас бусад газраас ч мөн хордсон гэх мэдээлэл цахим орчинд тархаж байсан ч тэгс гээд намжсан юм.

Тэгвэл KFC-гийн салбараас дахин хүүхдүүд хордсон гэх мэдээлэл байна. Тухайлбал, нэгэн аав хүүхдийнхээ хамт “KFC” сүлжээгээр үйлчлүүлж, карритай багц худалдан авч идээд хордлогод орж, эмнэлэгт хэвтжээ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа  “Хүмүүс минь битгий KFC идээрэй!!! Хайртай үртэйгээ хамт халдвартад хэвтчлээ шүү дээ…” хэмээжээ.

Энэ мэдээллийн дор "KFC"-гийн хоолноос идээд хордлого авсан иргэдийн сэтгэгдэл хөврөх боллоо

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү