“Ким баб чонгүг” хоолны газар нэг хоолыг олон дахин халааж үйлчилдэг байжээ


2019-04-10 12:10:36

Баянзүрх дүүргийн XVIII хороонд байрлах “Дүнбэгмайл ХХК”-ийн “Ким баб чонгүг” салбарт эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын газраас хийжээ.

Шалгалтаар хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт хийх эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын цэггүй, хүнс түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх тоног төхөөрөмжийн температурын хэвийн ажиллагаа алдагдсан зэрэг зөрчил илэрчээ. Мөн хэмийн бүртгэл хөтөлдөггүй, хуурай хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулахгүй, хоол, түүхий эд шарах тосны чанарыг шалгадаггүй, 3-4 хонуулж чанар нь муудсан тос ашигласан, нэг хоолыг олон дахин халааж үйлчлүүлэгчид олгодог, үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадал нэвтрүүлээгүй зэрэг нь хоол хүнсээр дамжих эрсдэлт хүчин зүйл үүссэн байсан тул Баянзүрх дүүргийн прокурорын №07 тоот тогтоолоор үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийн хэрэг нээж, албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү