Мал төллөлт 35,7 хувьтай байна


2019-04-13 11:18:05

2019 оны эхний 29.7 сая эх малын 35.7 хувь буюу  10 сая 605.4 мянган хээлтэгч төллөж 10 сая 415.5 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.5 саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 322.6 мянга болж оны эхний нийт малын 0.5 хувийг эзэлж байна.

Цаг агаарын байдал:

4 сарын эхний арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0.0-5.0 мм, Увс, Хөвсгөлийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Төвийн зарим, Ховд, Дундговийн ганц нэг сумдад 5.1-10.0мм, Ховдын Ховд, Завханы Цагаанчулуут, Цагаанхайрхан, Говь-Алтайн Баян-Уул, Тонхил, Баянхонгорын Бууцагаан, Шинэжинст, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Улаан-Уул, Архангайн Булган, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Түвшрүүлэх, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Өвөрхангайн Бат-Өлзий, Хархорин сумдад 10.1-20.5 мм орсон буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 70 орчим хувьд дунджаас их, 30 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон байна.

Өнгөрсөн хоногт Булган, Сэлэнгийн зарим газраар 0,0-1,0 мм хур тунадас орсон. Өнөө өглөөний 08 цагийн байдлаар Говь-Алтай, Булганы хойд, Баянхонгорын төв хэсэг, Сэлэнгийн Төв аймгийн залгаа нутгаар 1-5 см зузаан цастай байна.

4 сарын 14-18-ний урьдчилсан мэдээ

17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү