ЖДҮХС-тай холбоотойгоор 9 хүнийг яллагдагчаар татжээ


2019-04-13 12:00:53

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан зээл авсан гэх хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад байсан УИХ-ын Д.Дамба-Очир өөрийнх нь хэрэг хаагдаж, ямар ч асуудалгүй болж байгаа талаар данхалзсан юм. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл гэдгийг албаны эх сурвалж онцлов.

Түүнтэй ижил үндэслэлээр яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүн бий. Тодруулбал, Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нар. Тэдэнд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан, зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн ч УИХ-аар бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж байв. 

Түүнээс хойш багагүй хугацаанд шалгасан уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үндсэндээ шувтарч гурван гишүүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Түүнээс биш дээрх нэр бүхий гишүүдийн хэрэг хаагдах саналыг прокурорт хүргүүлээгүй гэнэ.

Дээрх нэр бүхий таван гишүүнээс гадна дөрвөн мэргэжилтэнг мөн  ЖДҮХС-тай холбоотойгоор яллагдагчаар татагджээ.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй үед хэргийг шалгах тун ээдрээтэй талаар АТГ-ын мөрдөн байцаагч онцолж байсан. Наанадаж, өнөөх мөнгө гишүүний даснаар орсон гарсан гүйлгээг хянах боломжгүй гэнэ. Энэ мэтчилэн бүрэн эрх гэсэн халхавчтай тул нарийвчлан шалгахад боломжгүй гэж хэлж болохоор. Тиймээс хэргийг шалгахад нэлээд ярвигтай байгаа талаар мөрдөн байцаагчид хэлж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү