Дугаарын хязгаарлалт зуны хуваарьт өнөөдрөөс шилжлээ


2019-04-15 08:52:49

Автомашины дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт өнөөдрөөс шилжиж эхэллээ. Харин дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн билээ. Зуны бүсчлэлд шилжсэнээр өнөөдрөөс ирэх аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлдэг. Өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байна. Тухайлбал, өвлийн бүсчлэлд Таван шараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бол зуны хуваарьт шилжихээр энэ замд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх ажээ. Тогтоолын дагуу аравдугаар сарын 15-наас эргээд өвлийн хуваарьт шилжинэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү