Орон нутгийн зорчигч тээврийн жолооч нар суулт зарлана


2019-04-15 09:01:15

09:00-14:00 цагт, АТҮТ-ийн Хурлын танхимд “ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдвээр ЗТХЯ, МХЕГ, АТҮТ хамтран зохион байгуулна. Сэтгүүлчдийг урьж байна. Асуух зүйл байвал 9198-9890

10:00-12:00 цагт, “ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН БА АВИЛГА" сэдвээр хэлэлцүүлэг болно.

ХААНА : НЭЭЛТТЭЙ НИЙГМИЙН ХУРЛЫН ТАНХИМ

Төрийн байгууллагын зүгээс: ХХААХҮЯ болон харъяа байгууллагууд, ХЗДХЯ, ГХУСАЗЗ, СЯ, ХЭҮК, ХАҮТ, ЦЕГ. АТГ

Иргэний нийгмийн байгууллагаас: ХЭФ-ын гишүүн хүний эрх болон хууль хяналт, эрх зүйн чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөллүүд оролцоно.

Хэлэлцүүлгээс хүлээж буй үр дүн: Олон нийтэд ЖДҮ-ийн талаар төрийн байгууллагаас өгөх мэдээллийг түгээх

• Хүний эрхийн зөрчлийн талаар иргэдэд мэдэгдэхүүн өгөх

• НҮБ-ын Иргэний нийгмийн байгууллагуудын (хөндлөнгийн) илтгэлд хамруулж болох мэдээллийн цар хүрээг гаргах, цаашид шаардагдах мэдээлэл авч болох байгуулла-гыгтодорхойлох

• ЖДҮ-ийн талаар иргэдийн санал бодлыг сонсож шаардлагатай тохиолдлыг Иргэний нийгмийн хөндлөнгийн тайланд тусгах явдал болно. Мэдээлэл авах сэтгүүлчид 88054340 утсаар холбогдоно уу.

10:00-16:00 цагт "Шангри-Ла" зочид буудлын хурлын танхимд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтээрх үндэсний сайн дурын илтгэлийн төслийг танилцуулах үндэсний хэлэлцүүлэг болно. Тус хэлэлцүүлгийг зохион байгуулснаар үндэсний сайн дурын илтгэлийн төслийг олон нийтэд танилцуулах, санал зөвлөмж авах юм.

Хэлэлцүүлэгт орон нутгийн болон төрийн эрх бүхий байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагуудаас болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд тус тус оролцоно.

Эрхэм сэтгүүлч Та бүхнийг тус хэлэлцүүлгийн талаарх мэдээ, сурвалжлага бэлтгэж өгөхийг хүсье!

Холбогдох утас: 99128391, 99134426

10:30 цагт Орон нутгийн зорчигч тээврийн жолооч нар МАНАН бүлэглэлд ажлын байраа алдаж байгаа тул авто тээврийн үндэсний төв дээр эрх ашгаа хамгаалж хэвлэлийн хурал хийж суулт зарлана. Жолооч нарыг хамгаалж хөдөлгөөн, ТББ-ууд оролцоно. Холбогдох утас: 96667289, 96653903, 99191388

12:00 цагт Баянхошуунд байрлах Бат Гэрэлт Ирээдүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын нээлттэй өдөрлөг болно. Мөн Итгэлт Өргөө асрах газар шинээр барих барилгын ажлын танилцуулга хийгдэнэ. Нийслэлийн албаныхан болон урлаг соёлынхон, ивээн тэтгэгч байгууллага, хувь хүмүүс уригдсан. Хэвлэл мэдээллийн салбарынхныг урьж байна. Холбоо барих утас: 88103324, 95955733

12:30 цагт Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн 768 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын шав тавих ёслолын үйл ажиллагаа болно.

Байршил: Буянт-Ухаа спорт цогцолборын хойд талд /Доор зургаар орууллаа/

Утас: 98119804, 88104671

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү