ГАВЬЯАТ ТАМИРЧИН Ж.ӨЛЗИЙ-ОРШИХТОЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭЛЭЭ


2019-04-15 12:13:13

Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Монгол Улсын Гавьяат тамирчин, дугуйн спортын нэрт тамирчин Жамсрангийн Өлзий-Орших 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарз тохиосон билээ. Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан тэрээр 1997 оны дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Талийгаачийг эцсийн замд нь үдэх ёслол Спортын төв ордонд өнөөдөр боллоо. Уг ёслолд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, багш шавь нар, Хонконг, Японоос ирсэн найз нөхөд нь, дугуйн спортын үе үеийн төлөөлөл болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Дугуйн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Баттөр, Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, хүндэт ерөнхийлөгч Ж.Отгонцагаан зэрэг төр засаг, спортын салбарын хамт олон оролцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү