Таван аймаг түймэртэй байна


2019-04-15 12:49:18

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хан-Хэнтийн дархан цаазат газрын нутаг “Нэмэх”-ийн даваанаас зүүн хойд зүгт 10 км-т, “Бугатын-Эхэн” хэмээх газар ойн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг энэ 14-ний өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдал, цагдаагийн хэлтэс, нэгдсэн эмнэлгийн эмч гээд нийт 45 хүн ажиллаж байна. Өнөөдрийн 08:00 цагт ОБЕГ-ын 1, ҮАБ-ын 21 алба хаагч, нийт 22 алба хаагч ЗХ-ний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомт руу ниссэн.

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогд-Өндөр багийн “Долоон гүнд” хэмээх  газар ой, хээрийн түймэр гарч, нийт 26 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.14-ний өдрийн 19:00 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн ”57-ын точка“ хэмээх газар хээрийн түймэр гарчээ. Түймрийн голомтод нийт 178 хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үүрийн 05:50 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Фермийн төв” хэмээх газар Хилийн 834-836 дугаар тэмдэгтээр хээрийн түймэр орж иржээ. Нийт 81 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, шөнийн 03:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн “Хэрийн гол” хэмээх газар Улсын хилийн 828, 829 дүгээр баганы чиглэлээр ОХУ-аас түймэр орж ирсэн. Энэ тухай дуудлагыг өчигдөр 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 42 дугаар 11 алба хаагч, Хилийн 0287 дугаар ангийн 19 алба хаагч, орон нутгийн 20 хүн, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантайн багийн “Баянголын-Эх” хэмээх  газар  ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 10:40 цагт хүлээн авчээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын 67 албан хаагч, орон нутгийн 48 хүн, нийт 115 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.14-ний өдрийн 06:50 цагт цурманд оруулсан. Өчигдрийн байдлаар нэмэлт дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, орон нутгийн 35 иргэн, нийт аймгийн Онцгой байдлын газрын 96 албан хаагч, 9 автомашин, орон нутгийн 83 иргэн, 11 автомашин, 3 мотоцикль, нийт 179 хүн,  23 техник хэрэгсэлтэйгээр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү