Цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж байсан дөрвөн ажилтан амиа алдлаа


2019-04-16 19:44:12

Төв цэвэрлэх байгууламжид осол гарч, дөрвөн хүн амиа алдлаа. Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж байсан хоёр ажилтан лаг руу унажээ. Улмаар тэднийг аврахаар араас нь орсон хоёр ажилтан орсон ч амиа алдсан аж.

Хэргийн талаарх дуудлага Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад 15.47 цагт дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус алдаж байсан аж. Энэ үеэр газ алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан бөгөөд 5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайжээ. Ингээд 16:34 цагт хоёр ажилтны, 17:09 цагт гурав дахь ажилтны, 17:23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна.

Ослын шалтгааныг одоогоор тодорхойгүй байна. Хэргийн газар нийслэлийн Онцгой байдал, цагдаагийн албан хаагчид ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү