Сургууль цэцэрлэгийн гадна орчны зөрчлийг арилгууллаа


2019-04-18 12:07:56

Сонгинохайрхан дүүргийн төрийн болон төрийн бус  ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын гадна орчны аюулгүй байдлын талаар Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагчид бүсчлэн хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар төрийн бус өмчийн цэцэрлэгүүд авто замаас 50м-аас дотогш зайд байрласан, орон сууц болон зориулалтын бус авто замтай ойр байгаа бөгөөд хурд сааруулагч тэмдэг тэмдэглэгээгүй, биеийн тамирын болон тоглоомын талбайгүй, төмрөөр хийсэн хурц үзүүр ирмэг бүхий тоног төхөөрөмжийг  бат бэх суурилуулаагүй зөрчлүүд илэрчээ.

Эдгээр зөрчлийг  газар дээр арга хэмжээ авч, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа хэмээн Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү