Ой гарантай охин усанд унаж нас баржээ


2019-04-19 12:18:21

Энэ сарын 2-ны өдөр ой дөрвөн сартай охин савтай усанд живж амь насаа алджээ. Уг харамсалтай хэрэг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд гарсан байна.

Аймгийн цагдаагийн газарт ой дөрвөн сартай хүүхэд 50 литрийн савтай усанд унаж нас барсан тухай дуудлага 17:00 цагийн орчимд иржээ. Охины ээж очиход охин савтай усанд толгойгоороо унасан байсан аж.

Уг хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст бүртгэлжүүлэн шалгаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү