Маргааш их хотын цэвэрлэгээтэй


2019-04-19 17:46:57

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-ны бямба гарагт “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулна.

Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд үүнд ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Мөн 80 гаруй байгууллагын ажилтан албан хаагч нар Туул болон Дунд гол дагуу цэвэрлэгээ хийнэ.

Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр худалдаж авах юм байна. Мөн нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөжээ.

Иргэд ААН-үүддээ их цэвэрлэгээндээ идэвхитэй оролцохыг уриалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү