Улсын сургууль, цэцэрлэг маргааш амрахгүй


2019-04-24 12:09:39

Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-ны өдөр зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж, энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан.Тэгвэл иргэдийн дунд энэ өдөр сургууль, цэцэрлэгд амарна гэх яриа гараад байгаа юм. Энэ талаар холбогдох албаны эх сурвалжаас тодруулахад "Хуваарийн дагуу буюу 10.00 цагаас ажиллана" гэлээ. Харин хувийн хэвшлийн цэцэрлэгүүд дотоод зохицуулалтаараа зарим нь амрах юм байна. Мөн маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын  бүх замын хөдөлгөөнийг хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй байх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү