Цогтцэций суманд гурван иргэний амь нас хохирлоо


2019-05-13 19:21:06

Өмнөговь аймагт зуны эхэн сарын шинийн 7,8-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч Цогтцэций сумын 3 малчин малынхаа араас явж байгаад амиа алджээ. Уг нь Цогтцэций сумын нутагт уул уурхайн бүхий л техник, хүн хүч, гамшгийн анги бие бүрэлдэхүүн бүгд бий. Гэвч хурган дарга нарын хариуцлагагүйгээс дээрх иргэд амь насаараа хохирсон хэмээн нутгийн иргэд шүүмжилж байна.

Цогтцэций сумын Засаг дарга нь О.Бадарч, орлогч нь Ц.Доржсүрэн. “Хууль бус” Засаг дарга гэх тодотголтой. Нутагт нь гамшиг тохиож, иргэд нь амиа алдаж байхад Засаг ноён О.Бадарч болон түүний хамсаатнууд Улаанбаатар хотод оюутан залуусын баяр хөөрт оролцож явсанд иргэд гомдолтой байгаа юм.

Мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын нөхдүүд энэ өдөр нь зааландаа хөлсөө гарган тоглож байсныг нутгийн иргэд хэлж байгаа юм. Ийнхүү малчид алтан амиа алдаж байхад дарга болоод төлөөлөгчид нь баярт оролцож байсан бол Тамгын газрынхан нь зааланд бөмбөг хөөж байсан гээд хүний санаанд байхгүй үйлдлүүд гаргажээ.

Гамшигийн үед Засаг даргаар ахлуулсан онцгой коммисийн алба хаагчид, Засаг ноён эзгүйд орлогчоор ахлуусан, за бүр эдгээр нөхдүүд “МАНгар” царайллаа гэхэд аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулах гээд маш том ажлын хариуцлага яригдах учиртай.  Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч болон аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт хариуцлага тооцохыг нутгийн иргэд шаардаж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

.... 2019-05-14 20:04:28-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.161.70
Хариуцлага алдсан хүмүүс нь арга хэмжээ авахуулна биз. Аймгийн дарга нар яасын ямар !!!