ЖДҮХС-гийн зээлээс УИХ-ын гишүүд, дарга нарт сохор зоос ч олгохгүй


2019-05-14 16:31:17

ЖДҮХС-гийн зээлийг олгох журам шинэчлэгджээ. Энэ удаад УИХ-ын гишүүд болоод хурган дарга нарт сохор зоос ч хялайлгахгүй байхаар зохицуулжээ. Тодруулбал, шинэ журманд төрийн өндөр аллбан тушаалтан болоод тэдний гэр бүлийн компанид ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн тодорхой заасан гэнэ.

Мөн журманд ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр зээл олгодог зохицуулалтыг өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, салбарын сайдын мэдэл гаргаж, шийдэх боломжгүй болгожээ. Зөвхөн сонгон шалгаруулах журмын дагуу зээл олгох аж. ЖДҮХС-гийн зээл олгох төслийг сонгон шалгаруулахдаа эхлээд олон улсын байгууллагын аргаар нарийвчилсан үнэлгээ хийнэ. Дараа нь газар нь магадлан хянах юм байна. Төслийг сонгон шалгаруулах хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь мэргэжлийн холбоод, олон нийтийн төлөөлөл байна. 

Мөн хөнгөлөлттэй зээл, зарим төслийн сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн байна. ЖДҮХС 20 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй төслийг хүлээн авах бөгөөд орон нутагт 20 саяас 200 сая төгрөгийн зээл олгоно. Эл сангаас зээл авсан тохиолдолд заавал даатгалд хамрагдах шалгуурыг тавьжээ.

Харин зээлийн муу түүхтэй, эсвэл үлдэгдэлтэй бол төслийн сонгон шалгаруулалтад хамруулахгүй гэхчлэн алдаа дутагдал, гажуудлыг бүгдийг арилгасан гэнэ.

ЖДҮХС-аас 2018 онд 233 иргэн, аж ахуйн нэгжид 96.2 тэрбум төгрөгийг олгосон. Харин 2019 онд 47 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүнээс 20.5 тэрбум төгрөгийг орон нутагт шилжүүлжээ. 2019 онд ЖДҮХС-аас санхүүжилт хүссэн төслийг энэ сарын 27-ноос ирэх 6 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү