Түүхий нүүрс хэрэглэвэл 300.000-3.000.000 төгрөгөөр торгоно


2019-05-14 16:46:08

Засгийн газар энэ сарын 1-нээс Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг, худалдан борлуулах, түлэхийг хориглосон. Товчхондоо, ирэх өвөл түүхий нүүрс хэрэглэхгүй. Үүнтэй холбоотойгоор  ЦЕГ, МХЕГ-аас мэдээлэл хийлээ.

Түүхий нүүрсийг Улаанбаатар хотод оруулахгүй байх ажилд ЦЕГ хяналт тавьж ажиллаж эхэлжээ. Долоон цэгт 27 цагаар байгаль орчны улсын байцаагч нар ажиллах гэнэ. Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж  ахуй нэгжийг 3 хүртэлх сая төгрөгөөр торгоно гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсээс 2018-2019 онд Нийслэлийн хэмжээнд 2900 орчим нам болон их даралтын том зуухнуудад  хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Нийслэлийн 220 мянган өрх жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар багасах тооцоо хийжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү