ХУУЛЬЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ МАРГААШ БОЛНО


2019-05-15 15:16:21

Монголын Хуульчдын холбоо,  Өмгөөллийн “ДиБи энд ЖиТиЭс” нөхөрлөл хамтран маргааш Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна.

 Үзэсгэлэн яармагт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй өмгөөллийн нөхөрлөлүүд, арилжааны банкууд, томоохон групп, компаниуд, хууль зүйн салбарын зарим байгууллага болон бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд оролцоно. Энэ үеэр хуулийн сургуулиудын төгсөх курсын оюутнууд, залуу хуульч, эрх зүйчдийг ажил олгогч байгууллагуудтай холбох, эрх зүйч мэргэжлээр төгсөж буй төгсөгчдөд санал болгож буй ажлын байр, тэдгээрийн онцлог, тавигдах үндсэн шаардлагын талаар мэдээллийг өгөх юм.

Тус хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармагийг олон улсын туршлага, жишигт нийцүүлэн Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд  2019 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү