“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-өөр нийтийн тээврийн чиглэлүүдэд ингэж өөрчлөлт орно


2019-05-15 16:01:28

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар “Авто машингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны 07.00-18.00 цагийн хооронд явагдана. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн  зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах аж.

Тодруулбал, Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр” зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр”  худалдааны төв, “Нарны титэм”-ийн зогсоолуудаар, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын үндэсний төв зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар  үйлчилж 18.00 цагаас хойш үндсэн маршрутаар үйлчилгээ үргэлжилнэ.

Дүүргүүдийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх

байршил, үйл ажиллагааны чиглэл

Нэр

Байршил

Үйл ажиллагаа явуулах чиглэл

1

Чингэлтэй дүүрэг

Тусгаар тогтнолын талбайд байрлаж, Самбуугийн гудамжны Гэсэр сүмийн уулзвараас Монгол Улсын Их сургуулийн 1 дүгээр байрны уулзвар хүртэлх хэсэгт

- Олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ,

- Иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ,

- Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, сурталчилгаа хийх,

- Сургуулийн сурагчдын дунд “Бие бялдарын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн,

- Дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагааг өргөн хүрээнд сурталчлах,

- Зам, замын тэмдэг, тэмдэглээ, талбайг угааж, цэвэрлэх ажлыг зохион байгуулах

2

Сүхбаатар дүүрэг

И-март худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Бээжингийн гудамжинд

3

Баянзүрх дүүрэг

Бөхийн өргөөний өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Монгол Улсын Боловсролын их сургуулийн уулзвараас Зүүн 4 зам  хүртэлх хэсэгт

4

Хан-Уул дүүрэг

45 дугаар сургуулийн өмнөх талбайд байрлаж, Сөүлийн гудамжинд

5

Сонгинохайрхан дүүрэг

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд байрлаж, Энхтайваны өргөн чөлөөний Улсын их дэлгүүрийн уулзвараас баруун 4 зам хүртэлх хэсэгт

6

Баянгол дүүрэг

Бөмбөгөр худалдааны төвийн өмнөх талбайд байрлаж, Жуулчны гудамжинд

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү