Бага насны охиныг зодож гарын дөрвөн хурууг нь тасалжээ


2019-05-15 16:37:02

Өчигдөр 22.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт долоон настай эмэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай гудамжинд явж байна гэх дуудлага иржээ. Энэ дагуу Цагдаагийн байгууллагаас очиж хүүхдийг хамгаалалтад авч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг саатуулжээ.

Тодруулбал, долоон настай охиныг нагац ах болох 51 настай Ш архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууг хугалсан байна. Мөн баруун хөлийн гуяны урд хэсэгт түлэгдсэн шархтай, толгойн дээд хэсэгтэй иртэй зүйлээр зүссэн шархтай байжээ.

Охин ГССҮТ-д хагалгаанд 10 цагийн турш хагалгаанд орж улмаар биеийн байдал тааруу Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар долоо настай охиныг хурууг нь залгах мэс засал хийж дуусчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү