Сүхбаатар, Дорнод зэрэг аймаг руу явах чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлалаа


2019-05-15 17:09:34

Зам тээвэр хөгжлийн сайд тушаал гаргажээ. Тушаалд цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хэмжээний цас орж, зам даваа хаагдан, халтиргаа гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас хамгаалах зорилгоор Улаанбаатар-Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Өмнөговь аймгийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны 14.00 цагаас 5 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосугай гэжээ.

Учир нь ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтай тул ийнхүү урьдчилсан арга хэмжээг авч байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү