Энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө хэмээн авлига авчээ


2019-05-16 14:41:10

Хугацаат цэргийн алба хаагчид амиа алдсан, гэмтсэн гэх хэл ам Батлан хамгаалах салбарыг тойрсон хэвээр л байгаа. Харамсалтай энэ салбарын таагүй зүйлс үүгээр дуусахгүй нь бололтой. Учир нь ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө хэмээн бусдаас авлига авсан хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатар нэгэн ахлагч цолтой залуугийн ар гэрийнхнээс энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж өнгөрсөн онд 3.5 сая төгрөг авчээ. Гэвч тэр ахлагчийг Афганистан руу ч, Өмнөд Суданд ч явуулаагүй тул ар гэрийнхэн нь АТГ-т хандсан байна.

Цэргийн алба хаагчийн ар гэрийнхэн ийнхүү хууль сахиулах байгууллагад хандмагц хурандаа Ц.Жавхланбаатар 3.5 сая төгрөгийг нь буцааж өгсөн гэх мэдээлэл ч байна. Ц.Жавхланбаатар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3-т заасан бусдаас их хэмжээний мөнгө залилан мэхэлсэн хэрэгт шалгуулж байжээ.

Мөн л дээрх байдлаар 10 сая төгрөг залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байхад нь прокурор хэргийг нь татаж хянахаар шилжүүлж аваад хэрэгсэхгүй болгожээ.

Эх сурвалж www.niigmiintoli.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү