Дахин 2 сургуулийн 270 гаруй хүүхдэд сүрьеэгийн халдвар илэрлээ


2019-05-16 16:41:04

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн дунд сүрьеэ өвчнөөр өвдөх явдал их байна. Саяхан Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Ингэхдээ 38 сурагч, 1 багш сүрьеэгээр өвчилсөн тул яаралтай эмчилгээ хийх шаардлагатай хийхээр болж, тус сургуулийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж. 

Тэгвэл сүрьеэгийн тархалт зөвхөн 15 дугаар сургуулиар зогсохгүй бусад сургуулиудад ч бүртгэгдэж эхэллээ. Тодруулбал, 97 сургуулийн 70 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь эрт илрүүлгийн шинжилгээгээр  тогтоогджээ. Мөн Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд явуулсан урьдчилсан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол илэрч, халдвар авсан 200 тохиолдол дахиад бүртгэгдэж байна.

ЕБ-ын 97 дугаар сургуулийн эмч "Энэ сарын 8-нд сургуулийн 389 сурагчийг сорилд хамруулахад 70 сурагчийн сорилын хариу өөрчлөлттэй буюу халдвартай гэж гарсан. Гэхдээ энэ нь өвчлөлтэй гэсэн үг биш. Халдвар авсан ч дархлаа нь сайн тохиолдолд өвчилдөггүй. Тиймээс 70 сурагчийг рентген аппарат нь оруулж, цээжний зураг авсан. Үүний дараа ямар нэгэн өвчлөлтэй хүүхэд алга гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Энэ нь гэхдээ уушигний сүрьеэ биш. Булчирхайн сүрьеэгээр хоёр хүүхэд өнгөрсөн арван хоёрдугаар сард өвчлөөд эмчлүүлж байгаа юм билээ. Гэхдээ одоо энэ хоёр хүүхдийн эмчилгээ хийгдээд дуусах шатандаа явж байгаа” гэв.Мөн тус сургуулийн захиргаанаас сурагчдыг хичээлдээ ирэхдээ амны хаалт зүүхээс гадна гэрээсээ аяга, халбагаа авчрахыг анхааруулсан байна.

Сүрьеэ бол агаар дуслын замаар халдварладаг өвчин. Нэг халдвар авсан хүний ард хамгийн багадаа 4-5 хүн халдвар авч байдаг гэж тооцоолдог.  Уушгины сүрьеэгийн үед, удаан хугацаагаар (хоёр долоо хоног ба түнээс дээш) ханиалгах, цээжээр өвдөх, цустай буюу цэртэй ханиалгах, бие суларч ядрах, жин буурах, хоолонд дургүй болох, халуурах, шөнө хөлрөх шинж тэмдэг илэрдэг байна. Мөн түүнчлэн сүрьеэгийн нян нь цус, тунгалгийн шингэнээр дамжин бусад эрхтнүүдэд тархан яс, булчирхай, шээс бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэж болдог байна. Тэгэхээр яг ийм төрлийн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү