Латви улсын иргэн 30 кг солир хил давуулах гэж байгаад баригдлаа


2019-05-17 18:08:06

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, DHL гаалийн хяналтын бүсээр гадаадын иргэн 2019 оны тавдугаар сарын 08-ны өдөр солирын хэлтэрхий байж болзошгүй зүйл хилээр гаргах гэж байгаад баригджээ.

Тодруулбал, Латви улсын иргэн А.Е 30кг солир байж болзошгүй эд зүйлийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Латви улсын иргэн А.Е гаалийн мэдүүлэгтээ “төмрийн дээж загвар” гэж мэдүүлсэн байсан бөгөөд тухайн үйлдэлд холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж прокурорын байгууллагад шилжүүллээ.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү