Н.Номтойбаяр: Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан хүн нь би


2019-05-20 14:50:49

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагт Төрийн ордонд  учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Түүнийг амиа алдахаасаа өмнө МАН-ын нэг гишүүнтэй уулзсан гэсэн мэдээллийг АН-аас өгсөн.

Тэгвэл сүүлийн 20 минутад талийгаачтай хамгийн сүүлд уулзсан хүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр аж. Тэрбээр “
“Энэ 17-ны орой манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Сүүлд уулзсан Ардын намын гишүүнийг хайгаад эргэлзээд байх зүйлгүй. Тэр хүн нь би. Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр хамтдаа алхаад явж байсан. Бид хоёр хоёулаа автоспорт сонирхдог. Тэгээд дүүгийн өрөө аль вэ хэмээн надаас асууж, манай өрөөгөөр орж хэдэн минут саатсан.

Талийгаачийг манай өрөөнөөс гарсны даргаа 19.18 минутад миний бие бүлгийн хуралд орсон. Цагдаагийн байгууллагад хаана таарсан, юу ярьсан талаараа мэдүүлэг өгсөн. Жин нэлээн хассан байсан нь анзаарагдсан. Нүүрний судас улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж байсан” гэсэн мэдээллийг өглөө.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү