Э.Эрдэнэ: Хэрэг үйлдэхдээ унаж явсан автомашин нь хувийнх байсан


2019-06-07 17:26:16

Дипломат пасспорттой Монгол Улсын хоёр иргэн өнгөрсөн тавдугаар сарын 3-нд Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байхдаа баригдсан талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Дээрх хоёр иргэн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт дипломат ажилтан, жолоочоор ажилладаг байсан бөгөөд одоогоор хоёр улсын хамтарсан баг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Энэ талаар ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ, Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үед 70 кг героин тээвэрлэн явж байсан нь тогтоогдсон. Германы прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгах ажлыг хийж байна.

2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат албан паспорт, дипломат дугаартай автомашин ашиглан хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээллийг авч эхэлсэн. Үүний дагуу ГХЯ болон ТЕГ хамтарч хэд хэдэн чиглэлээр шалгалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай энэ чиглэлээр хамтран ажиллаж байсан. Тухайн үед энэ хэрэг гарсан.

ХБНГУ, Монгол улсын хооронд байгуулсан эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийг Герман улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэлээ.

Мөн хэрэг үйлдэхдээ унаж явсан автомашин нь хувийнх байсан. Тухайн улсдаа хүсэлт гаргаад хувийн хэрэгцээндээ ДК дугаар авч болдог гэв. Түүнчлэн Б.Баттүшиг ТЕГ-аас томилогдож явсан талаар асуухадМанайд ажиллаж байсан. Гадаад яамны шугамаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан. Жил гаруйн өмнө буюу богино хугацаанд гэмт хэрэгт холбогдоно гэдэг анхаарал татсан асуудал” гэлээ.   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү