Биологийн нэмэлт бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлэх гэж оролджээ


2019-06-14 17:21:47

Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын бүсийн орох чиглэлд  энэ сарын 10-ны өдөр  Монгол улсын иргэн Г, З нар нь улсын хилээр хууль бусаар биологийн нэмэлт бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж оролджээ.

Тодруулбал, 3917ДГА, 6912УБВ улсын дугаартай ИСТАНА маркын автомашинд  БНХАУ-д үйлдвэрлэсэн “Рока феникс”  300 хайрцаг, “Чай лювэй феникс”  1520 хайрцаг, “Капсулы сюэчинфу фохоу” 120 хайрцаг, “Мягкие капсулы хайцаогай фохоу” 474 ширхэг биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэх зүйлийг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү