Хар тамхины хэрэгт холбогдогчдын 86 хувь нь 19-35 насныхан байгаа


2019-06-21 09:05:18

Хар тамхины асуудлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд мэдээлэл хийлээ. Мансууруулах болон хар тамхины хэрэгт холбогдогчдын 86 хувь нь 19-35 насныхан байгаа талаар тэрбээр мэдээллийн эхэнд онцолсон.

Тодруулбал, тэрбээр 2018 онд 199 гэмт хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байна. Үүний 

  • Худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бэлтэгсэн, бусдад өгсөн 65
  • Худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан 24
  • Зохион байгууллаттай гэмт бүлэглэл нэг,
  • Олон хүн санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн 12,
  • Худалдсан 16,
  • Улсын хилээр нэвтрүүлсэн 16 /Шуудан илгээмжээр 11/
  • Тарьж ургуулсан нэг
  • Орон байраар хангасан нэг хэрэг байна.

Нийт холбогдогчийн 87.2 хувь буюу 164 нь эрэгтэй, 13.8 хувь буюу 24 нь эмэгтэй бол 86 хувь нь 19-35 насны залуучууд, 4.7 хувь буюу ес нь насанд хүрээгүй хүн байна" хэмээлээ.

Мөн гэмт хэрэгт холбогдогчдын 54.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Боловсролын байдлаар нь үзвэл 67.5 хувь нь бүрэн дунд, 23.4 хувь нь дээд, 6.3 хувь нь бүрэн бус дунд, нэг хувь нь тусгай дунд боловсролтой гэсэн статистик мэдээллийг танилцуулсан.

Хар тамхины хэргээр гадны 7 хүн манай улсад эрхээ хасуулан, төмөр торны цаана байгаа гэнэ. Тухайлбал, ХБННУ/Нигер/ улсын дөрөв, БНСУ, Франц, Энэтхэг улсын тус бүр нэг иргэн бий аж.

Цагдаагийн байгууллагаас эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт хийжээ. Шалгалтаар сэтгэцэд нөлөөт бодис, эмийн орлого зарлагын бүртгэл байдаггүй, дутуу, хуурамч, хүчингүй, энгийн эмийн жороор олгосон, дутаасан, албан тушаалын байдлаа урвуулан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 үйлдэл илэрсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

DR. PRADHAN 2019-06-26 02:29:25-д бичсэн холбогдсон IP хаяг: 105.112.32.224
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802