Амралт сувиллын газруудаас зөрчил илэрлээ


2019-07-08 10:45:35

Нийслэлийн аялал жуулчлалын газарт бүртгэлтэй амралт, рашаан сувилалын газруудыг мэргэжлийн хяналтын газраас шалгажээ.

Зарим амралт сувиллын газарт шалгалт хийхэд дараах зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Оргил рашаан сувилал ахуйн гаралтай хог хаягдлаа долоо хоногоос илүү хугацаагаар ачуулж цэвэрлүүлээгүй байсан тул түр хадгалах байрны гадна талаар хог хаясан, хог хаягдал нь хальж асгарсан зөрчлийг нь арилгуулсан байна.

Мөн 11 дүгээр хорооны Засаг даргад хог хаягдлыг тухай бүр ачуулж байх талаар албан бичиг хүргүүлсэн аж.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Алтан дөрвөлжин” ХХК-ийн амралт, аялал жуулчлалын газраас ус ашигласны төлбөр төлөөгүй зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулахаар болжээ.

Энэ мэтчилэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амралт, сувиллын газрууд иргэдийн ая тухтай байдлыг хангаж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж буй эсэх нь эргэлзээтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү