МУ-ын Засгийн газраас Ц.Болорчулуунд Хүндэт өргөмжлөл, цом гардуулан өглөө


2019-07-10 21:40:33

Монгол Улсын Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулууныг "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ЦОМ"- оор өнөөдөр шагнасан байна.

Түүнийг Монгол Улсын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг чадвар хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасныг Монгол Улсын Засгийн газар ийнхүү үнэлсэн байна. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өгсөн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү