Найман хүн голд живж, нас баржээ


2019-07-16 12:32:25

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд найман хүн голын усанд живж, амь насаа алдсан байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын есдүгээр багийн “Шинэ-Айл” хорооллын задгайд оршин суугч Ж нь Ховд голд живж эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ажиллагааг зогсоосон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Цагаан тохой” гэдэг газар “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан зугаалж явснаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат иргэн Б нь “Ерөө” голын усанд живжээ. Улмаар онцгой байдлын албаныхан эрэн хайх ажиллагааг өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байгаа ч үр дүнд хүрээгүй байна. 

Тиймээс амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, гол мөрний эрэг хавиар амарч зугаалахдаа усны ослоос урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх, ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү