Автын ослоор 4 хүн нас барлаа


2019-08-07 12:57:07

Төв аймгийн Баянцагаан сумын Алтад багийн “Зуугийн-Овоо” хэмээх газар суудлын 2 автомашин мөргөлджээ. Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Сайнцагаан сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашин, “Королла” загварын суудлын автомашинтай мөргөлдөж дөрвөн хүн амиа алдсан байна.

Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Г /41 настай, эрэгтэй/,  Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Э/27 настай, эмэгтэй/, У /5 сартай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Жолооч нарыг орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байж, анхаарал болгоомжтой явахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү