Шүүх хуралдаан 19-ний өдрийг хүртэл завсарлага авлаа


2019-08-16 23:07:08

Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 5 дахь өдрөө буюу 2019 ны 8-сарын 16-ны өдрийн 9.00 цагт эхэлсэн. Энэ үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг 17 цаг 50 минутад дуусгасан байна.

 Мөн хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг "2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас хойш тасралтгүй 5 өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, 2 улсын яллагч 5 өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна, энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэх  хүсэлтийг гаргасан учир  хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч тус шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9.00 хүртэл хугацаагаар түр завсарлууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү