16 зүйлийн 1521 шувууг устгалд оруулжээ


2019-09-04 10:18:36

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багт орших “Бага нуур”-ын усанд олон тооны бор галуу, алаг нугас, цахлай үхсэн, мөн 20 орчим шувуу өвчилсөн байдалтай байгаа тухай аймгийн Онцгой байдлын газарт мэдээлэл иржээ.  Мэдээллийн дагуу Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан байна. 

Улмаар үхсэн шувуу болон хөрс, усаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжилгээнд ирүүлсэн. Шинжилгээний хариу одоогоор гараагүй байна.

Өчигдрийн байдлаар үхсэн 16 зүйлийн 1521 шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү