Цамхагт краны орой хөмөрч хүн бэртсэн ослыг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна


2019-09-04 11:08:11
  1. Захиалагчийн нэр,  холбоо барих: “Мэжик инвест” ХХК,
  2. Гүйцэтгэгчийн нэр, холбогдох: “Конкрет харш”ХХК
  3. Кран угсрагч компани: “Ди Ди Эн” ХХК

4. Осол гарсан байршил, шалтгаан, хугацаа :

 –  Хан-Уул дүүргийн 4  дүгээр хороо, “Гарден сити -2” хотхон, 1402 дугаар блокийн барилгын ажилд  ашиглахаар угсарсан Zoomlion үйлдвэрийн ТС 7525-16D маркийн цамхагт краны угсралтын цамцны цилиндрийн бэхэлгээний боолтууд тасарч, краны оройн хэсэг хөмөрч босоо секцийг мөргөсний улмаас ажилтан Э.Э нь унаж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн.

5. Зөрчигдсөн хууль, тогтоомжийн заалт:

Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 234 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн  3.2.2 /Краны өөрчлөлт, засварын ажлыг мэргэжлийн байгууллага буюу үйлдвэрлэгч байгууллагын боловсруулсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэнэ/ заалтууд тус тус зөрчигдсөн байна.

6. Авсан арга хэмжээ:

Ослыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст “Эрүүгийн тухай” хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх заалтыг дагуу /Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/ эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү