Б.Мандухай: Хар тамхи хэрэглэсэн 24 иргэнийг баривчиллаа


2019-09-09 12:23:43

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад ээлжит хяналт, шалгалт хийсэн байна.

Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, 5 нь биедээ хадгалсан нь тогтоогдлоо. Хэрэглэсэн иргэд нь 21-41 насных байжээ.

Тус шалгалтын талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайгаас  зарим зүйлийн талаар тодрууллаа.

-Есдүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө явагдсан хяналт, шалгалтын талаар бичлэг олон нийтэд хүрээд байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр шөнийн цэнгээний газарт ээлжит хяналт, шалгалтыг зохион явууллаа. Шалгалтаар нийт 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг тест тавьж шалгахад 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Эдгээр 24 иргэнээс 5 иргэн өөрийн биедээ мансууруулах бодис хадгалж байсан болох нь тогтоогдож, тус цэнгээний газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

-Баривчлагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

-Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай саатуулагдсан иргэд 21-41 насны хүмүүс байсан бөгөөд тэдний дунд 1 эмэгтэй, ХБНГУ-ын 2 иргэн байсан. ХБНГУ-ын  2 иргэн нь цэнгээний газарт DJ хийхээр ирсэн байсан бөгөөд холбогдох шалгалтын ажиллагааг хуулийн хүрээнд явуулж байна.

-Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг дайчлан баривчилсан гэсэн үү?

-Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах уг бар цэнгээний газрыг хариуцан ажиллуулдаг иргэн “Г” нь 2016 онд мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдон шүүхээс баривчлах болон торгуулийн ял шийтгэл эдэлж байсан. Харинэнэ удаагийн ээлжит шалгалтаариргэн “Г” нь өөрөө хар тамхи хэрэглэсэн байдалтай, шөнийн цэнгээний газартаа хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хүмүүсийг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул Хар тамхитай тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.

-Хүнийг хар тамхи хэрэглэсэн болохыг илрүүлдэг тестын талаар мэдээлэл өгнө үү?

Одоогийн байдлаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт 10 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүдэг тестыг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Уг тестээр аливаа иргэнээс биологийн дээж /шээс/ авч газар дээр нь шалгаж, урьдчилсан байдлаар тогтоодог. Үүний дараа тухайн биологийн дээжийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж тусгай шинжилгээ хийлгэн, шинжээчийн дүгнэлт гаргуулан эцэслэн тогтоодог.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

DR. UROLOGIST 2019-09-10 00:18:52-д бичсэн холбогдсон IP хаяг: 41.203.78.83
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802