Гандийн гудамжаас "Хурд" хороолол орох замыг 21 хоног хаалаа


2019-10-02 07:14:12
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гандийн гудамжаас "Хурд" хороолол орох 0.5 км авто замыг өнөөдрөөс хаалаа.

Энэ сарын 23-ны өдрийг хүртэл тус замыг хааж, авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэх юм байна. Иймд иргэдийг Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зөвлөлөө.

Тус ажлын хүрээнд борооны ус зайлуулах шугам сүлжээ, авто зам, явган замын шинэчлэлт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэх аж. Барилгын ажлын гүйцэтгэгчээр "Эко тогтол" ХХК ажиллахаар болжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү