Өрхүүдэд сайжруулсан түлшний хэрэглээ, зөв галлагаа хийх зөвлөгөөг өгч байна


2019-10-08 19:11:48

Сүхбаатар дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш хэрэглэх 17 мянга гаруй өрхийн судалгаа гарсан. Эдгээр айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй ажиллагааны зөвлөмж, сэрэмжлүүлэг, аргачлалын талаарх мэдээллийг иргэдэд хүргэхээр өнөөдөр дүүргийн Засаг даргын Зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ц.Шижир, П.Давхарбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нараар ахлуулсан дөрвөн ажлын хэсэг хороодод ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадаас гадна нийслэлийн Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 400 орчим ажилтан, албан хаагчид 9, 11-20 хорооны өрх бүрээр орж, сайжруулсан түлшний хэрэглээ, зөв галлагаа хийх, аюулгүй байдлаа хангах зэрэг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөгөө, мэдээллийг хүргэв.

 
 
 
 
 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү