Гишүүдэд охидын хүчирхийллийн эсрэг анхаарлаа хандуулахыг сануулав


2019-10-11 12:42:18

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан эхлэхийн өмнө гишүүдийн ширээн дээр охидын өдрийг сануулж, чихмэл тоглоомыг байрлуулжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүхийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан байдаг.  

Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй олон асуудлууд байгаагийн нэг нь бага насны охидын эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл аж. Хүчиндэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй, насанд хүрээгүй охид энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь ихэсч байна.

Тиймээс ч энэ бүхэнд анхаарлаа хандуулахыг уриалж, энэхүү чихмэл тоглоомыг байрлуулсан аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү