Монголд албан бүртгэлтэй 28 мянган гадаадын иргэн амьдарч байна


2019-10-17 13:23:45

Монгол Улсад гадаадын 131 улсын 28268 иргэн оршин сууж байгаа талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн мэдээлэл хийлээ. Тэдгээр иргэдийн 20111 нь Улаанбаатарт, 1568 нь Дорнод аймагт, 1409 нь Өмнөговь аймагт ажиллаж амьдардаг аж.

 

Монгол Улсад амьдарч буй иргэдийн оршин сууж буй хэлбэрээр авч үзвэл:

  • Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд 2,695 /Холимог гэр бүлээс төрсөн/

  • Хөдөлмөр эрхлэгч болон тэдний гэр бүлийн гишүүд 11,114

  • Ерөнхий боловсролын ба их, дээд сургуульд суралцагч 2,772

  • Хөрөнгө оруулагч 2,989

  • Цагаач болон харьяалалгүй иргэн 1,927 байна.

Хувийн хэргээр оршин сууж буй гадны иргэн нь Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцэж байгаа гэнэ. 

3,000 орчим гадаад оюутан Монголын их, дээд сургуульд суралцаж байна. Тодруулбал, 39 орны 2,907 иргэн Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж гэсэн тоон мэдээлэл бий аж. Голчлон МУБИС, МУИС, АШУҮИС, СУИС, ХААИС-д гадаадын олон оюутан суралцаж байгаа. БНХАУ-ын 2,156 оюутан суралцаж байгаагийн 90 гаруй хувь нь Өвөрмонгол оюутан.ОХУ-аас 340 оюутан, Өмнөд Солонгосын 100 гаруй, Японоос 89 оюутан суралцаж байгаа.

Монгол Улсад гадаадын 87 улсын 9,929 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Нийтдээ 8,522 иргэнд зөвшөөрөл өгснөөс 6,993 хятад иргэн ажиллаж байна. Чиглэлээр нь авч үзвэл дийлэнх нь газрын тос болон зам гүүр барьж байна.

Түүнчлэн

  • Австрали 216

  • Вьетнам 111

  • ОХУ 193 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж.

2018 онд 8,425 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гадаадын иргэдэд олгож байв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү