Амралтын өдрүүдэд 10 хүн нас барлаа


2019-10-21 18:21:02

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 45 хүн гэмтэж бэртсэний 6 нь хүүхэд байв.

 

Зам тээврийн ослын улмаас нийслэлд найм, орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.

Нийслэлд гарсан ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2019.10.19-ны өдрийн 11:25 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн  XXII хороо Ар гүнтийн замд “Хууль Сахиулахын Их Сургууль”-ийн Hyundai Aero town маркийн автобус онхолдож зорчигч Г, У, Б, А, З, Ц, Т нарын 7 хүн нас барж, зорчигч 31 хүн гэмтсэн байна.

Мөн өдрийн 19:18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн XXV хороо Зүүн салаанд Mazda Bongo маркийн автомашины жолооч,  явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Орон нутагт:

2019.10.19-ний 17:30 цагийн орчимд Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг “Гучин” гэх газар шороон замд улсын дугааргүй Dayun маркийн  мотоцикл онхолдож, жолооч Х, 17-ны 21:55 цагийн орчимд Булган аймгийн Баян-Агт сумын 2-р баг “Ар булаг” гэх газар шороон замд Hyundai Sonata6 маркийн автомашин замын хажуу руу гарч судаг мөргөн, жолооч Б нар амиа алдсан ослууд гарсан байна.  

Иймд хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү