Нэгдүгээр эмнэлэгт иргэд маргааш үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой


2019-11-01 11:17:48

Улсын клиникийн төв эмнэлэг буюу олны нэрлэж заншсанаар Нэгдүгээр эмнэлэг арваннэгдүгээр сарын 2-нд иргэдийг үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтад хамруулахаар болсон байна. “Эрүүл амьдралын төлөө-2019” нийгмийн эрүүл мэндийг дэмжих сургалтыг зохион байгуулж иргэдэд зөв амьдрах хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Тэрчлэн тус эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөр, элэг, зүрх, цусны багийн доктор, профессор эмч нар энэ үеэр үзлэг хийхээр болжээ. Эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө болон хэвлийн эхо оношлогоо хийгдэх гэнэ. Үзлэгт хамрагдах хүмүүс сүүлийн 14 хоногт өгсөн шинжилгээгээ авчрах юм байна.

Үнэ төлбөргүй үзлэг Улсын клиникийн төв эмнэлгийн дөрвөн давхрын хурлын танхимд өглөө маргааш буюу арваннэгдүгээр сарын 08.30 цагаас оройн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү