ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-д саатуулагджээ


2019-11-01 11:35:29

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр “Korean Air” компанийн нисэх онгоцоор Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа олон нийтийн газар зүй бус авир гаргасан хэргээр баривчлагджээ. 

Тодруулбал, түүнийг нисэх багийн үйлчлэгчийн биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр 20:00 цагийн орчимд Инчеоны нисэх онгоцны буудалд газардах үеэр нь Өмнөд Солонгосын цагдаа нар саатуулсан байна. Тэрбээр, 20 настай эмэгтэйн  өгзгөнд гар хүрчээ.

Түүнийг өнөөдөр өглөө Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаа нар баривчилжээ. 

Энэ талаар БНСУ-ын Yonhap агентлагийн вэб сайтад бичихдээ "Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаярыг нисэх багийн ажилчны биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчиллаа" хэмээн бичжээ. 

БНСУ-дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас хүсэлт гаргасны үндсэн дээр 52 настай ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг хоёр орны дипломат харилцааны тухай хэлэлцээр болон “Венагийн дипломат харилцаа, халдашгүй дархан эрхийн конвенц”-ийг үндэслэн сулласан байна. Гэхдээ цагдаагийн ажилтнууд уг журамд суллах заалт тусгасан эсэхийг нарийн шалгахаар болжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү